Аманд аялагдаж, сэтгэлд хоногшин, бүжиг нь олныг байлдан дагуулж буй “Seve” дууг бүтээгч Францын авьяаслаг продюсер, дижей Tez Cadey Монголд ирэхээр болжээ. "Юнител"-ийн сурталчилгаанд энэ дууг ашигласнаас хойш монголын хүүхэд, багачууд, хөгшин залуугүй энэ дууг мэддэг болсон.
Тэрбээр “EDM Mongolia Event”-ийн урилгаар Монголд ирж, энэ сарын 28-нд “Crocus”-т орчин үеийн электроник хөгжим сонирхогч залуустай хамт нэгэн үдшийг үдэх нь. Тэрээр 2011 оноос хойш электро, дийп хаус урсгалаар уран бүтээлч туурвиж байгаа. Францын шилдэг борлуулалтай дуу, хөгжмийн наадмуудад хамгийн олон тоглогдсон дууг зохиосон энэ уран бүтээлч дөнгөж 22 настай. Түүнтэй Монголын шилдэг дижей нар хоршин, залуусыг хөгжөөх гэнэ.
Тez Cadey фэйсбүүк хуудастаа Монголд болох үдэшлэгийнхээ зарлалыг байршуулаад “Хүмүүс Монголд үнэхээр ирэх юм уу гэж надаас байнга асууж байна. Тийм ээ, би очно” хэмээн бичсэн байлаа.
Энэ үдэшт зочлох такс 25 мянган төгрөг, хосоороо бол 35 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 250 таксны 50 орчим хувь нь зарагдчихсан гэнэ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 80089083, 99865151, 91119983 дугаараас лавлаж болно.