Үсийг зүгээр нэг засах бус, урлагийн бүтээл болгодог хэмээн салбарынхан нь сайшаадаг Оросын үсчин Константин Богомолов өөрийн шоундаа мэргэжлийн загвар өмсөгчдийг бус та бидний л адил ажил, сургууль, гэр рүүгээ яарч буй эмэгтэйчүүдийг сонгодог.
Тэрбээр залуу оюутнаас ахимаг насны эмэгтэй хүртэл бүхий л насныхнаас сонгож, шавь нарын хамт зөвхөн үсийг нь засаад зогсохгүй, нүүр будалт, хувцаслалтын хэв маягийг нь эвдэж, хатан хааны төрхтэй болгож чаджээ.
Түүнээс моделиор яагаад заавал энгийн бүсгүйчүүдийг сонгодог талаар нь сонирхоход “Эмэгтэйчүүд уйтгартай нэгэн хэвийн байдал ажил, амьдралд нь сөргөөр нөлөөлдгийг тэд өөрсдөө ч анзаардаггүй. Тийм учраас би тэдэнд өөрийн гоо сайхнаа мэдэрч, өөртөө итгэх итгэлийг олж аваасай гэсэндээ сонгодог. Өөртөө итгэлтэй болсон эмэгтэйн сэтгэл санаа ч өөдрөг болж, ажил амьдралд нь эерэг өөрчлөлтүүд гардаг. Үс засалт бол гоо сайхны хамгийн чухал зүйл гэдгийг ч шоугаараа дамжуулан бусдад хүргэхийг зорьсон” гэжээ.
Эцэст нь уншигчдадаа үсний засалт, хувцаслах хэв маягаа жаахан л өөрчлөхөд таны гоо сайхан хэрхэн гэрэлтэж, хэдэн арван жилээр залуужиж болдгийн бодит жишээ болох үсчин Константин Богомоловын бүтээлүүдээс толилуулъя.