Төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг хэмээдэг "Ромео Жульетта" өнөө орой УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийнэ. Залуу боловч хэдийнэ үзэгчдийн хүндлэл хүлээсэн жүжигчдийн нэг болоод буй О.Дөлгөөн Жульеттагийн дүрд тоглож, найруулагч Н.Наранбаатар драмын урлагийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн цоо шинэ өнгө төрхтэйгээр тайзнаа амилуулахаар шийдсэн гээд л өнөө орой тавих "Ромео Жульетта" үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд буй.
Тэгвэл нээлтийн талаарх бас нэгэн сонирхолтой нууцыг "Бүх хайраа гэр бүлдээ" төслийнхөн задалж байна. Жүжгийн нээлтийн үеэр хуримын ёслол болох гэнэ. Энэ долоо хоногийн хамгийн чухал үйл явдлуудын нэгтэй давхцуулан хуримын ёслолоо хийх гэж буй азтай бүсгүйн нэр нь одоогоор нууц гэнэ. Тэр ч байтугай сүйт бүсгүй одоогоор хурим хийх талаараа мэдээ ч үгүй яваа аж.
Ямартай ч хуримлах гэж буй хосууд хэдийнэ гэрлэлтээ батлуулж, гурван хүүхдийн аав ээж болсон хэдий ч ёслол төгөлдөр хурим хийж амжаагүй явсан гэнэ.