Сайншандын гудамжнаа хилэнцэт хорхойн хөшөө сүндэрлэжээ. Уг хөшөөг тус сумын зүтгүүрийн депогийн залуус Илчит тэрэгний хуучин эд анги ашиглан бүтээсэн аж.
Уурлахаараа өөрийгөө хатгаж хөнөөдөг хилэнцэт хорхойг гүн ухааны бэлгэ тэмдэг хэмээдэг. Тиймдээ ч шавь нартаа "Хүн өөрийнхөө алдааны учир, шалтгааныг дотроосоо л хайх ёстой" хэмээн сургадаг байсан ноён хутагт Данзанравжаа хилэнцэт хорхой буюу дигваранзыг шүтдэг байсан гэдэг.
Хамрын хийдийг байгуулсан соён гэгээрүүлэгчийн шүтээнийг бүтээлч залуус нутагтаа босгосон нь энэ аж.