Алдарт "Victoria`s Secret-2015" шоу өчигдөр тун нижгэр болсон бөгөөд үе үеийн сахиусан тэнгэрүүд тайзнаа гарч дотуур хувцасны гайхамшигт, халуухан загваруудыг танилцууллаа.
Шоуг нээж Behati Prinsloo алхсан бол түүний араас Allesandra Ambrosio гарсан юм. Харин сахиусан тэнгэрүүдийн үзэсгэлэнг тодотгон дуучин Selena Gomez, Elle Goulding нар уран бүтээлээрээ бэлэг барьсан аж.
Үзэсгэлэнт бүсгүйчүүд, гэрлэн чимэглэл, дуу хөгжмийн гайхалтай хослол гээд хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй тансаг үдэш болж өнгөрөв.
Энэ оны шоунаас эхлэн Кендалл Женнер сахиусан тэнгэрүүдийн эгнээнд алхаж байгаа юм. Тэрбээр "Миний мөрөөдөл биелчихлээ. Би энэ тайзан дээр гарахыг хийсвэр мөрөөдөл мэтээр л боддог байж. Мөрөөд дахин мөрөөд. Мөрөөдөл чинь заавал биелэнэ" хэмэээн "Elle" сэтгүүлд сэтгэгдэлээ хуваалцжээ.