Гудамж талбайг цас дарж амжаагүй байхад шинэ жилийн баярын уур амьсгал оруулдаг зүйл нь гацуур. Сүрлэг том, бас хараа булаам гоёхон чимэглэлээр өрсөлддөг дэлгүүрүүд хэдийнэ шинэ жилийн гацуураа засаад эхэлжээ.
Улаанбаатар их дэлгүүр арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт гацуураа зассан бол Их дэлгүүр өнөөдөр гацуураа засаж байна. Хотын төв хэсэгт ялангуяа гадаа талбайд байрладаг тул тус дэлгүүрийн гацуур иргэдэд баярын уур амьсгалыг, даашинз гоёл чимэглэлээ зэхэх цаг болсныг сануулдаг сэрүүлэг ч гэж хэлж болно. Тиймээс энэ жилийн шинэ жилийн баярын сэрүүлэг жингэнэж эхэллээ.