Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монголын кино урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлох, манай улсад кино урлаг нэвтэрсэн түүхэн он цагийн улбааг судлах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан киноны ач холбогдлыг таниулах,оюутан залууст сурталчлах зорилгоор "Монгол хүү” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.
Кино урлагийн дээд сургуулийн "Оюутан" театрт арваннэгдүгээр сарын 10-нд болох эрдэм шинжилгээний хуралд дараах сэдвээр илтгэл тавих аж.
- “Монгол хүү” киноны түүхэн ач холбогдол - Ж. Солонго/Монгол кино нэгтгэлийн захирал/
- “Монгол хүү” кино ба Монгол киноны түүхийн зарим асуудал - С. Лочин /МУСГЗ, ШУ-ны Доктор/
- “Шороотын Цэвээн буюу Монгол жүжигчид” - Б. Мөнхдорж /МУАЖ, Найруулагч/
- “Монгол хүү” киноны зохиол - Г. Жигжидсүрэн (МУАЖ, Кино найруулагч)
- “Монгол хүү” киноны хөгжмийн зохиолчийн асуудал - С.Соронзонболд (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, Урлаг судлалын ухааны доктор)
- “Монгол хүү” монголын кинонд нөлөөлсөн нь - С. Батчулуун /Судлаач, инженер/
Хаана: Кино Урлагийн дээд сургуулийн "Оюутан театр"
Хэзээ: 2015.11.10-ны 11.00 цагт
Холбоо барих утас: 95185349