Гоо марал шагналт уран бүтээл “Монголын их хатад” бүжгэн жүжгийг энэ сарын 22-нд ганцхан удаа тоглохоор болжээ. 2013 онд үзэгчдийн хүртээл болсон энэ бүтээлд түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлүн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгэн жүжгийн хэлээр үзүүлдэг юм. Үзэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг уран бүтээлээ, загварын шоу, тусгай хүлээн авалтын хамт зэхэж байгаа тухайгаа ҮДБЭЧ-ын маркетингийн албаныхан дурдаж байлаа.