Монголын дуучид БНСУ-д тоглож, тус улсын удирдаач Монголын ДБЭТ-т уригдан ирж ажиллах болоод гурван жилийг ардаа үджээ. Хагас зууны түүхтэй Монголын сонгодог урлаг, уран бүтээлчдийнх чадварыг үнэлсэн солонгосын үзэгчдэд энэ удаа монголчууд багц тоглолтоор бэлэг барих нь. 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсыг зорьж “Лучиа ди Ламмермур” дуурь, “Цөмөөхэй” балетын хөгжмийг тоглож, Тежон, Пусан, Сөүл хотод “Монголын гала” тоглолт хийх гэнэ.
Тус театрын дуучин Р.Доржхорол, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, менежер Б.Болор нар БНСУ-д оччихсон байгаа бөгөөд, тоглолтын бэлтгэлээ базааж байгаа аж.