Байгалийн үзэсгэлэн бүрдсэн орчинд гэрэл зургийн үзэсгэлэн үзэхийг хүсвэл арваннэгдүгээр сарын 1-нд “Оргил өөд” клубийнхэн болон гэрэл зурагчин Б.Маралгуатай нэгдээрэй. Зайсангийн Богд хан амралтын газраас Баруун ширээт рүү 5.5 км алхаж, оргилд нь гараад Монголын болон Швейцарийн үзэсгэлэнт байгалийг гэрэл зурагт мөнхөлсөн сонирхолтой бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой гэнэ.
Ууланд үзэсгэлэн үзэж байсан туршлагагүй ч, амралтын өдөр эрүүл агаарт алхаж, урлагийн бүтээл шимтэх нь олон хүнд таалагдах биз ээ. Гэрэл зурагчин бүсгүй сүрлэг өндөр хайрхнуудыг бүтээлдээ буулгахыг зорьдог бөгөөд Альпийн нурууны цавчим өндөр оргилууд ч энэ үзэсгэлэнгийн чухал үзмэрийн нэг байх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/102544816775212/ эндээ авна уу.