Өдөр бүр сайхан мэдээ дуулах сайхан шүү. Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж, дэлхий дээгүүр дэвэн дүүлж яваа авьяастан маань Дэлхийн дуучин болсноо тунхаглан баяртай мэдээг ар араас нь түгээж байна. Гуравхан хоногийн өмнө АНУ-ын алдарт Карнеги холлын тайзнаа ая дуугаа өргөсөн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өчигдөр Лондон хотоос монголчуудтайгаа мэндчиллээ. Тэрбээр Кадоган холлд Мариинский театрын хөгжимчид болон удирдаач Валерий Гергиевийн хамт тоглох юм. Мөн өнөөдөр BBC телевизэд ярилцлага өгнө.
Метрополитаны тайзнаа бэлтгэл хийж байхдаа “Дэлхийн том том театрын удирдлага, агентуудын захирлууд ирэх тул тэдэнд еерийгее сонсгох алтан боломж олдож байгаа юм. Намайг энэ зэрэгт хүрэхэд дэм, тус болсон бvх хvнд талархаад ханашгvй юм даа. За одоо сайн дуулах л vлдлээ. Тал нутгийн минь уул ус, енгерvvлсэн тvvх нь хvvгээ тvшнэ биз ээ” хэмээн П.И.Чайковскийн уралдааны гран при шагналт дуучин маань сэтгэгдлээ бичсэн байсан.
Ирэх сард Их театрт, он гараад Шанхайд гээд түүнийг нисэж, бууж, дуулж, дүүлсэн мэдээллүүд уншигч танд хойшдоо ч хүрэх болно.
Ж.Солонго