Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам өчигдөр СУИС-ийн “Оюутан театр”-т “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг”, тэдгээрийн танивар дохиог (кодыг) тайлах нь” лекц уншлаа. Лекцийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Дүрслэх урлаг, дизайны сургууль хамтран зохион байгуулсан аж. Тэрбээр уг лекцээрээ нь бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа илэрхийлсэн эртний хадны зургуудад тэмдэг зүй, бэлгэдэл зүйн танивар дохионуудыг (кодуудыг) ашиглан тухайн цагийн зан үйлийн утга учир, зориулалтыг ойлгож, тайлан тайлбарлах боломжийн талаар өгүүлсэн байна.
Мөн “Тэнгэрийн хүүхд үүдийн бүжиг” гурамсан бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, тайзнаа тавихаар төлөвлөж буй гэжээ. Учир нь, энэх үү судалгаанд үндэслэн, урлагийн ямар ч төрлийн, тэр дундаа бүжиг, дүрслэх урлаг, тайз дэлгэц, хөгжим, медиа урлагийн шинэ бүтээлийг туурвих бололцоотой бөгөөд орчин цагийн урлагийн нэгэн шинэ урсгал, чиглэл, инновацийг үүсгэн бүтээх, соёлын бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хангалттай арвин баялаг эх хэрэглэхүүн, үүдэл санаа, онгодын эх булаг болно гэж үзэж буй аж.