ОХУ-ын ардын жүжигчин Елена Образцовад зориулсан дуурийн үдэшлэг ирэх сарын 10-нд Их театрт болох юм. Алтан гургалдайн уянгалаг хоолойгоороо ард түмнээ төдийгүй дэлхийн сонгодог урлагийн хорхойтнуудыг баясгаж явсан гайхамшигтай дуучин маань энэ оны нэгдүгээр сард насан өөд болсон. Жил бүрийн өдийд түүний нэрэмжит тоглолт Их театрт болдог бөгөөд өнгөрсөн жил дуучин хатагтай тусгай суудалд тухлан хойч үеийнхээ дуучдыг сонсож, талархал илэрхийлж байсан. Энэ жил түүнд зориулсан тоглолтод Маквала Касрашвили, Зураб Соткилава, Ольга Бородина, Николай Цискаридзе, Юлия Махалина, Ирина Лунгу, Екатерина Сюрина, Екатерина Семенчук, Дмитрий Корчак, Василий Ладюк, Асмик Григорян, Гегам Григорян, Илья Сильчуков, Борислав Струлев нарын шилдэг дуучид оролцох бөгөөд П.И.Чайковскийн уралдааны гран при шагналт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ч мөн уригджээ.