АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа реппер Кэни Уэстэд одоогийн Ерөнхийлөгч Барак Обама зөвлөгөө өгч, “Америкийг залуу хүн удирдах ёстой” хэмээн хэлжээ.
Обама өнгөрөгч ням гаригт Сан Франциско хотын иргэдтэй уулзаж, илтгэл тавих үеэрээ Кенид “Үнэхээр удирдагч болохыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн битгий сул үг амнаасаа гарга. Сул үг чиний улс төрийн карьерт сөргөөр нөлөөлөх болно. Мөн хувийн амьдралаа битгий дэлгэ. Хувийн амьдрал дэлгэсэн ном шиг байвал өрсөлдөгчдөд хялбар байх болно” хэмээн зөвлөгөө өгсөн гэнэ.
Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “MTV”-ийн үеэр Кени сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн зөвлөгөөний дараа репперийн эхнэр Ким Кардашиан “Үнэн үг” гэж жиргэсэн байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk