Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ Парис хотод ирэх оны нэгдүгээр сарын 24-29-нд болох “Мэсси” олон улсын циркчдийн уралдаан, хоёрдугаар сарын 25-29-нд Испанид болох олон улсын уралдааны шүүгчээр ажиллах болжээ.
Өмнө нь тэрбээр Монголын үндэсний циркийн жүжигчин Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлагийг 2012-2013 онд Испани, Итали, Франц, Ц.Сэлэнгэ багштай уран нугараачдыг 2014 онд Испани, ОХУ, Б.Норовсамбуу багштай уран нугараачдыг 2014 онд БНХАУ-ын Ухань болсон тэмцээнд оролцоход нь зуучилж байсан бол энэ жил Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчдийг ОХУ-д болсон “Идол 2015” тэмцээнд оролцуулсан юм. Тэдний мөнгөн цом хүртсэн амжилтыг уншигчид санаж буй биз ээ.
С.СЭРГЭЛЭН