Монгол Улсад үндэсний кино урлаг үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойд зориулсан “Гайхамшигт дэлгэц” төсөл өнгөрсөн онд эхэлж, дөрвөн ч цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгоод буй.
Дараагийн дугаар болох инээдмийн төрөл жанрын кино нэвтрүүлэгт “Аман хуур”, “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү?” багтаж байгаа юм байна.
“Аман хуур”, “Морьтой ч болоосой” кинонуудын зураг авалт эхэлсэн бөгөөд “Аман хуур”-ын Соном өвгөний дүрд гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Дарь авгайн дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа нар тоглож байна. Харин Төмөр буюу жүжигчин Д.Элбэгсайханы тоглосон дүрд тохирох төстэй царай зүстэй жүжигчин, залуучуудыг нэвтрүүлгийн багийнхан хайж байгаа юм байна. Оролцох хүсэлтэй залуус 94821483 дугаарын утсаар холбогдож кинонд тоглоорой.