Улсын драмын эрдмийн театр энэ жилийн шинэ үзвэрээ У.Шекспир “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгээр эхлүүлэх гэж буй. Найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл болох өдөр улам ойртсоор байна.
Жүжгийн маркетингийн багийнхан 15-25 насны залуусыг сурталчилгаандаа тоглуулахаар урилга түгээжээ. Тодруулбал аравдугаар сарын 10-ны бямба гаригийн 10.00 цагт УДЭТ-ын өмнөх талбайд жүжгийн сурталчилгааны зургийг авах бөгөөд 300 охид, залуусыг цуглуулж оролцуулахаар төлөвлөжээ.
Сурталчилгаанд тоглох хүсэлтэй залуус 99026929 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм билээ.