“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia 2015” тэмцээн 12 дахь жилдээ болж, өнгөрөгч амралтын өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болохоор шалгаран үлдсэн шилдэг оролцогчдоос энэ жилийн гоо бүсгүйгээр Ц.Аззаяа тодров. Тэрбээр СУИС-ийн оюутан бөгөөд 2015 оны “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэгийн “Андра модель” агентлагийн загвар өмсөгч юм.
Тэмцээний дэд байранд Ц.Энхжин, гутгаар байранд Г.Сарантунгалаг нар тус тус шалгарчээ.
Мөн тус наадмын үндсэн зургаан шалгаруулалтын шилдгүүд тодорсон юм. "Мисс спорт"-ын эзнээр Ц.Энхжин, "Мисс фото"-ын эзнээр А.Цолмон, "Мисс бикини"-ийн эзнээр Ц. Аззаяа, "Мисс оюунлаг"-ийн эзнээр Б.Нямхишиг, "Мисс авъяас"-ын эзнээр Х.Батдулам, "Мисс модель"-ийн эзнээр Э.Оюунбилэг нар тус тус шалгарчээ. Ийнхүү өөрсийн гоо үзэсгэлэн, авъяас билиг, мэдлэг боловсролоороо шалгарсан эхний гурван байрын миссүүд ирэх сард эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцоно.