Монголын шинэ үеийн авьяаслаг сопран хоолойтнуудын нэг Б.Эрдэнэтуяа ирэх сарын 1-нд Румыны филармонид Ж.Пуччинигийн “Тоска” дуурьт дуулахаар болжээ. Түүнтэй АНУ-ын дуучин Гүржийн дуучин Михайл Шешабриз дуулна. Энэ дуурийн хоёр гол дүр болох Каварадосси болон Тоска нь Монгол, Гүржээс уригдсан бол Италийн удирдаач Роберто Салвалиао симфони найрал хөгжмийг удирдах гэнэ.
Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширж буйгаар дуурь эхэлдэг. Харамсалтай нь энэ зураг түүний амьдралын хувь зохиолыг өөрчилж, хайртай бүсгүйтэй нь эвдрэлцүүлж, эцэстээ эрх чөлөөний төлөө тэмцэгч Анжелоттиг нуусан хэргээр цаазын ял сонсоход хүргэдэг. Дурлалт бүсгүй Тоска нь түүний аврахын тулд өөрийгөө хүртэл золиосолсон ямар ч нэмэр болсонгүй. Нэгэн дурлалт хосын амьдрал Ромын төв талбайд дуусах эмгэнэлтэй түүхийг энэ дуурьт өгүүлдэг билээ.