Дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдийн ноён оргилын нэг Ж.Вердийн “Аида” дуурь 144 жилийн өмнө Каирт үзэгчдийн хүртээл болж байжээ. Дөрвөн жилийн өмнө монголчууд энэ дуурийг анх удаа үзэж, театрынхаа уран бүтээлчдээр бахархаж байлаа. Тэд ур чадвар, хоолойны царааг гайхуулсан энэ бүтээл Дуурь бүжгийн эрдмийн театрын 53 дахь улирлыг үзвэрийг нээх нь. Аравдугаар сарын 3-нд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг Аидад дуулах бол, Радамест гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулна. Харин дараагийн өдөр нь Ш.Наранчимэг Аидад дуулна.
Энэ дуурийн нээлт их сүр дуулиантай болж байсныг санаж байна. Сонгодог театрын тайзнаа бүргэд, адуу, чоныг гаргаж чадсан нь нэг талаараа содон нээлт байв. Бас эртний Египетийг Улаанбаатарын төвд авчирсан сүрлэг хөшөөнүүд ч онцгой байлаа.
ДБЭТ нээлтийн тоглолт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар аравдугаар сарын 10, 11-нд үргэлжилнэ. Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг эхний өдөр хар, цагаан хунгийн дүрд бүжиглэж, түүнд дурлалт ханхүү Зигфридийн дүрийг О.Ганцоож бүтээнэ. Дараагийн өдрийн хослол нь Б.Саруул, М.Од байх гэнэ.