Инээмсэглэл хүнийг өөртөө итгэлтэй, бас наснаас нь илүү залуу сайхан харагдуулахын зэрэгцээ биеийн дархлаа сайжруулдаг үнэгүй эм гэдэгтэй та санал нийлэх үү. Тэгвэл цагаан шүдтэй хүмүүс илүү их инээмсэглэдгийг судалгаагаар баталжээ. Тиймээс өдрийн турш цагаан шүдтэй явахсан гэх далд хүслийг тань сүйтгэж орхидог дайсан юу болохыг мэдмээр байна уу.
Кофе
Хар кофе эрүүл мэндэд тустай гэдэг ч таны инээмсэглэлийг таагүй харагдуулах нэг хүчин зүйл болдог байна. Кофе шүдийг амархан өнгөртүүлдэг учраас сүү эсвэл крем нэмж шингэрүүлэх хэрэгтэй гэнэ шүү.
Цай
Сүүтэй болон ногоон цайг үүнд хамаатуулаагүй гэдгийг санаарай. Харин төрөл бүрийн жимстэй цай асуудал дагуулдаг байна. Учир нь хүчиллэг зүйл шүдийг эмзэг болгодог.
Улаан лоолийн соус
Улаан лоолийн соус шүдийг мөн л амархан өнгөртүүлдэг учраас түүнтэй хамт хүнсний бусад ногоог сайн идэх хэрэгтэй.
Улаан дарс
Энэ ч бас хүчиллэг. Улаан дарс болзоонд сайхан хань ч гэлээ цагаан шүдний дайсан гэдгийг санахад илүүдэхгүй.
Нэрс
Нэрс эрүүл мэндэд тун их ач тустай. Гэвч түүний гүн, тод өнгө таны шүдийг ч бас хялбархан өнгөлж орхих тул нэрс идсэний дараа амаа заавал зайлах хэрэгтэй хэмээн шүдний эмч нар зөвлөж байна.
Цагаан дарс
Цагаан дарс шүдний пааланг гэмтээдэг нимбэгний хүчил болон фосфорын хүчил агуулдаг. Тиймээс цагаан дарс уусны дараа мөн л амаа сайтар хэрэгтэйг мартуузай.
Хийжүүлсэн ус, ундаа
Улаан дарстай адилхан хүчиллэг тул хийжүүлсэн ус, ундаа уухдаа соруул хэрэглэж заншаарай.