“Зүүдний говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл”, “Ус мөрөн олон чиг”, “Хорвоод ганцхан ээждээ” зэрэг түмний сэтгэлд мөнхөрсөн дууны эзэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн хүрээнд түүний төрсөн нутаг Булганд “Дууны хорвоо-2” уралдаан зохион байгуулсан юм. 10 жилийн өмнө энэ уралдааны анхныхыг зохион байгуулж байжээ. 79 дуучин оролцсон уралдаанд ЦДБЭЧ-ын гоцлооч Б.Батбаатар түрүүлсэн бол Булганы Хөгжимт жүжгийн театрын дуучин Б.Чинсанаа, ҮДБЭЧ-ын гоцлооч П.Баярмагнай, ДБЭТ-ын Д.Содномдаржаа, Улсын филармонийн Т.Отгонбаяр нар удаалжээ.