Монголын моно жүжгийн төвөөс санаачлан БСШУЯ, УДЭТ, "Монгол мөрөөдөл" клубтэй хамтран зохион байгуулж буй "The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас ирэх сарын 6-нд Улаанбаатар хотод болно. Олон улсын моно жүжгийн наадамд амжилттай оролцдог жүжигчдийг энэ наадамд урилгаар оролцуулж байгаа бөгөөд Герман, Латви, Молдав, Швед, Украин, Кыргыз улсын жүжигчидтэй Монголын хоёр ч жүжигчин мөр зэрэгцэн өрсөлдөх юм. Түүнчлэн наадмын хүрээнд өөр өөрийн улсдаа моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продюсерүүд ч хүрэлцэн ирэх гэнэ.
СУИС, Хүүхэлдэйн театрынхан наадмыг дэмжин ажиллаж, МҮОНТ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж буй.
Монголын драмын урлаг болон моно жүжгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ наадам нь монгол жүжигчдэд олон улсын тавцанд авьяасаа сорих боломжийг нээж, гарц санал болгож буйгаараа онцлогтой.
Монголын жүжигчдээ буухиалан олон улсын хэмжээний моно жүжгийн наадамд амжилттай оролцсон УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн санаачилгаар энэ фестиваль Монголд болж буй бөгөөд тэрбээр наадмаа угтан энэ сарын 24, 25-нд УДЭТ-ын тайзнаа "Би Эдит Пиaф байна", “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглох юм.
Наадмын оролцогчид шилдэг уран бүтээлүүдээ дараах хуваарийн дагуу Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох юм.
10-р сарын 1-ний 19:00 цагт
Kим Нюрревиг "Одиссей"
Вилли Шлуттер - Косово улсын Пэжа хотод 2014 онд болсон моно жүжгийн наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон. Өдгөө Германы Ханновер хотын театрт ажилладаг.
10-р сарын 2-ны 19:00 цагт
А. Крупин “Миний амьдралыг буцаан өгөөч”
Дмитру Дубина-Энэ жил Молдавын моно жүжгийн наадмын үндэсний ялагч болсноос гадна, В.Купчагийн нэрэмжит уралдаанд түрүүлж, шилдэг залуу жүжигчин шагнал хүртсэн. Хамгийн сүүлд ОХУ-ын Екатеринбург хотод болсон болсон “Koliada- тоглолтууд” фестивальд түрүүлсэн. Молдавын Залуучуудын театрын жүжигчин юм.
10-р сарын 3-ны 14:00 цагт
Стефан Цвайг "Амок"
Габриел Запалскис - Украйн улсын Хмелницк болон Клайпедагийн нэрэмжит фестивалийн ялагч, Узбекистаны Ташкетад болсон моно жүжгийн наадмын тэргүүн шагналт жүжигчин. Литва улсын Клайпеда хотын "Замка" театрын жүжигчин.
10-р сарын 3-ны 19:00 цагт
Чингиз Айтматов “Эхийн тал”
Кулайым Каныметова - Киргиз улсын Бишкек хотын "Art-Ordo" олон улсын фестивалийн ялагч, Буриадын Улан-Үд хотноо болсон "Altan Serge" наадмын тэргүүн шагналтай Бишкек хотын Драмын театрын жүжигчин.
10-р сарын 4-ний 17:30 цагт
Элиас Фенгэрш болон Кэрэн Климовски “Миний амьдралын аяз хэмнэл”
Элиас Фенгэрш - Македоны "Битола" олон улсын наадмын 2013 оны ялагч, ОХУ-ын Санкт-Петербург хотын “Art Okraina” наадмын тэргүүн шагналтай Шведийн KEF театрын жүжигчин.
10-р сарын 5-ны 18:00 цагт
"Чаплинд нулимас бий юү"
Г. Мишээл-Энэ жил манай улсад анх удаа болсон моно жүжгийн наадмын тусгай байрын шагналт, Эрдэнэт хотын Xyyхэд залуучуудын театрын жүжигчин.
10-р сарын 5-ны 19:00 цагт
Геотегийн "Фауст" жужгээс сэдэвлэсэн "Ном" моно жүжиг
Б. Одгэрэл-Монголын моно жүжгийн анхдугаар наадмын ялагч, УДЭТ-ын жүжигчин.