Бүсгүй таны хэрэглэж буй уруулын будаг ямар хэлбэрт орсон байгаагаар зан ааш тань тодорхойлогдоно.
1.Ирлэсэн мэт зөвхөн хоёр талаас нь буддаг бол :
Хэтэрхий туйлшрамтгай. Хүмүүс өөрт нь хэтэрхий сайн хандах юм бол зайгаа барьдаг. Таны хамгийн том сул тал нь өөрийнхөө бодлыг хүмүүст тулгадаг хэдий ч ихэвчлэн зөв санаа зөвхөн танаас гарсныг тэд сүүлд ухаардаг. Бусдыг манлайлах, удирдах чадвартай. Ойр дотны хүмүүстээ үргэлж анхаарал тавьдаг.
2.Яг эгц дээрээс нь будсан байвал бол:
Хүнтэй хэрхэн найзлахаа мэднэ. Ухаалаг, хөгжилтэй байхыг хүсдэг бөгөөд жижиг зүйлсийг төдийлөн анхаараад байдаггүй. Өөрт хэцүү байсан ч бусдад туслахад хэзээд бэлэн байх ба сайн ярилцагч . Хэн нэгэнд дурласан бол яахаас ч буцахгүй. Уран сайхны кино үзэх дуртай. Ялангуяа хайр дурлал, түүхэн киноны гол дүрээр өөрийгөө төсөөлөн явдаг нэгэн аж.
3.Мохоо хэлбэрийн харандаа маягтай болсон бол:
Албан ажилд нэг их дуртай биш. Ихэвчлэн зочны өрөөндөө өдрийг өнгөрүүлдэг. Учир нь энэ төрлийн эзэгтэйн гэрт зочид ирэх дуртай ба цэвэр цэмцгэр, найрсгаар хүлээн авдаг. Амьдралынх нь хамгийн чухал зүйл бол гэр бүл нь байдаг аж. Агаарт амрах, хөгжим сонсох, бичих, зурах дуртай.
4.Зөвхөн нэг талаас нь будаж хана хэлбэрт оруулсан бол:
Яг л хүүхэд шиг нэгэн. Нийгэмд хэрхэн биеэ дааж амьдрах тухай бодолд байнга автдаг. Хэдий тийм ч тэд энэ бодлынхоо ачаар хамгийн мундаг нь байж чаддаг. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг ба аливаа зүйлийг цаад нарийн учрыг олохыг эрмэлздэг. Багаар ажиллах чадвартай бөгөөд төлөвлөгөө боловсруулахдаа гаргуун хүн юм.
5.Үзүүрлэсэн харандаа мэт байх юм бол:
Ухаалаг, сайхан бие галбиртай, эрчүүдийн харц, зүрхийг булаагчид. Хичнээн таагүй өдрийг ч сайхан болгох чадвар чамд бий. Хүмүүс чамайг эрээ цээргүй гэж хардаг хэдий ч чамаас эрч хүч энергийг мэдэрдэг. Чи үнэхээр сайн караокечин юм.
6.Ташуу өнцөг гаргасан байх юм бол:
Удирдах чадвар танд бурхнаас заяажээ. Хайрлуулж, хайрлах их хүсэл байнга төрж явдаг. Мөн бүх хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах гэж хичээдэг. Сайхан инээмсэглэл, чанга инээдээрээ бусдыг татдаг. Гэвч эд зүйлд хэтэрхий дурламтгай. Заавал авч байж л санаа тань амардаг аж. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаа нэр хүндтэй нэгэн.