Үүдэн шүдний хэлбэр хэмжээ тухайн хүний зан чанарыг тодорхойлдог гэдгийг та мэдэх үү? Өөрийнхөө шүдний хэлбэрийг тодорхойлоод зан чанар тань дараах тайлбартай таарах эсэхийг шалгаарай.
1.Квадрат шүд
Ийм хэлбэрийн шүдтэй бол тайван зан чанартай , хүмүүстэй харилцаа холбоо тогтоохдоо гаргуун нэгэн аж. Заримдаа хэтэрхий албан ёсны болдог ч бодит байдлаа хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө удирдаж чаддаг юм байна.
2. Зууван шүд
Зууван хэлбэрийн шүдтэй хүмүүс ихэвчлэн ичимхий, эмзэг, меланхолик зан чанартай байдаг аж. Түүнчлэн уран сэтгэгч ба сайн зохион байгуулагчид юм.
3. Гурвалжин шүд
Хэрвээ таны шүд гурвалжин хэлбэртэй бол эрч хүчтэй хүн юм. Мөн аливаа зүйлийг өөдрөгөөр харж төсөөлөн боддог, ярилцах, тохуурхаж тоглох дуртай байдаг гэнэ.
4. Тэгш өнцөгт шүд
Эрч хүчийг хүмүүс зөвхөн танаас л харна. Тэгш өнцөгт хэлбэрийн шүдтэй хүмүүс ямар нэг зүйлийг хийхдээ заавал төлөвлөгөө боловсруулдаг, чиглүүлэх бодит санааг гаргагчид байдаг аж.