Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газраас сурагчдад зориулсан нийтийн тээврээр зорчих цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллаж эхэлжээ.
Сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй бөгөөд сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой юм. Харин сурагчийн үнэмлэхний хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж үнэмлэх авах хэрэгтэй ажээ.
Мөн цахим карт дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд, 200 төгрөгөөр зорчих боломжтой байх зохицуулалт хийсэн байна. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан, өнөөдрөөс нэгдсэн байдлаар тарааж эхлэсэн юм.