Америкийн телевизийн салбарын хамгийн томд тооцогддог Эмми шагнал гардуулах 67 дахь ёслолын ажиллагаа яг одоо Лос Анжелес хотноо болж, шилдгүүдээ тодруулж байна.
Телевизийн “Оскар” хэмээн нэрлэгддэг уг наадмыг “Телевизийн Урлагийн Академи” анх санаачилан 1949 оны нэгдүгээр сарын 25-нд анх зохион байгуулж, шагналтнуудыг тодруулж байсан ажээ.
Харин “Эмми” хэмээн нэрлэсэн нь анхны телевизийн камерын катодон хоолойг нэрлэдэг “immy” гэдэг үгнээс санаа авсан гэнэ.
Шилдэгүүдэд гардуулдаг шагнал нь атомын загварыг гартаа барьсан, далавчтай эмэгтэй хүний хүний алт, мөнгө, никель цутгамал байдаг. Далавч нь телевизийн урлагийг бэлгэддэг бол гартаа барьсан атом нь шинжлэх ухааныг илэрхийлдэг аж.
Жил бүр зохион байгуулагддаг тус наадмыг дэлхий даяар нийт 600 сая хүн үздэг гэсэн баримт бий.
Эмми шагналын улаан хивсний ёслолд зочид хэрхэн хувцасласан нь бас л сонирхол татдаг. Тэгвэл энэ жилийн ёслолын үйл ажиллагаанд хэн юу өмссөнийг сонирхцгооё.