Дэлхийд чансаагаар тэргүүн зэрэглэлд ордог Вeнeцийн дүрслэх урлагийн 56-р олон улсын Биeннальд Монгол улс анх удаа оролцож албан ёсны павилионоо 2015 оны тавдугаар сарын 7-нд нээсэн. Түүнээс хойш Монголын павилионд нийт 100.000 гаруй хүн зочилж, дотоод гадаадын хэвлэл мэдээллээр хэдэн зуун мэдээ, нийтлэл бичигдсээр байна.
Италийн Вeнeц хотноо 2015 оны арваннэгдүгээр сарын 20-22-нд Венецийн Биенналийн хаалтын үйл ажиллагаа болж байгаатай холбогдуулан МОҮУДХ-оос монгол уран бүтээлчид, урлаг сонирхогчдод зориулсан аялал зохион байгуулахаар болжээ.
ХӨТӨЛБӨР:
- Биенналийн ерөнхий куратор Оквуй Энвезорын зохион байгуулсан Арсенальд байрших олон улсын шилдэг 135 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн
- Жардинид байрших олон үндэстнийпавильонууд
- Монгол улсын павильон байршиж буй Европын соёлын төв буюу Палазо Мора дахь олон улсын үзэсгэлэн Палазо Бембо дахь Personal Structures олон улсын үзэсгэлэн
- Монгол улсын павилионы албан ёсны хаалтын ажиллагаа гол хоёр том үзэсгэлэнг үзнэ. Энэхүү аялалд хамрагдсанаар олон орны шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэж, дүрслэх урлагийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлтийг нүдээр харж, урлагийн гайхамшгийг мэдэрнэ.
- Аялалын хугацаа: 2015 оны 11-р сарын 18-22
- Үнэ: Уран бүтээлчдэд 1.600 евро, бусад аялагчдад 2,100 евро (виз, нислэг, унаа, байр, үзвэр орно)
- Захиалга авах эцсийн хугацаа 2015 оны 9-р сарын 20
- Зохион байгуулагч: Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Утас: 99051127; 99750959 Email: mcasamongolia@gmail.com
- URL: http://www.mongolia-pavilion-venice-biennalle.com
- FB: Mongolia Pavilion in Venice Biennale 2015