Цэргийн албаны 1080 хоног, хайртай ээж, хань, үр хүүхэд рүүгээ яарсан хоног мөч бүхэн үнэтэй. Нөхөрлөлийн үнэ цэнэ, амьдралын утга учрыг таньсан энэ өдрүүд дурсамжтай хэдий зүгээр л хоосон лоозонгоор хайртай бүхэн рүүгээ яарсан хугацааг тань дахин нэг жилээр сунгачихвал яах билээ.
Үнэхээр 1970-1980-аад онд цэргийн алба хаасан хүмүүсийн дунд албаа дөрвөн жил хаасан хүн бий. Учир нь тэд социалист бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах даалгавар авчээ. Харин энэ нууц тушаалын цаана юу болсон тухай нэхэн дурсаж, уран бүтээлчийн эрэл хайгуулаар "МАШ НУУЦ" уран сайхны киног бүтээжээ.
"МАШ НУУЦ" уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Бүх кино театрт өдөр бүр гарч байгаа тул бодит түүхийг та бүхэн дэлгэцнээс тольдоорой.