ОХУ-ын Владимир мужид “Цагийн эмээ” нэртэй сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Бага насны хүүхдүүдтэй гэр бүлд туслах, тэтгэврийнхний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой төсөл наймдугаар сард эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд хүмүүс долоо хоногт хэд хэдэн удаа эмээ нараар үнэ төлбөргүй туслуулах боломжтой аж. Одоогоор 35 эмээ сайн дураар ажиллахаар гарын үсгээ зуржээ. Зохион байгуулагчид энэ сайн үйлсийн хөтөлбөрөө Москвагийн ойролцоох хотуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Б.ТАЙВАН