Монголын шаазан ваарын үйлдвэр байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Монгол шаазан аяга” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэжээ. Энд Хятад, Орос, Солонгос, Вьетнамаас манай улсад нэвтэрсэн болон, тус үйлдвэрээс гадаадад захиалгаар нийлүүлдэг байсан 100 граммаас гурван литр хүртэлх хэмжээтэй 500 гаруй аяга тавьсан аж. Тус үйлдвэрийг анх Зүүн хүрээний лам Х.Дагвадорж толгойлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд лам нар үүрэг гүйцэтгэж байсан тул монголчуудын төвд хэлт бүтээлүүдийг судлах “Монгол билиг” судалгааны газраас энэ үзэсгэлэнг зохион байгуулжээ. Уг үйлдвэр 1995 онд хувьчлагдан хаагдсан аж. Уг үзэсгэлэн ирэх баасан гариг хүртэл үргэлжилнэ.
Б.ДӨЛ