Энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүн болох Iphone 6s, 6s plus утаснуудынхаа нээлтйг хийсэн Apple” компани жолоочгүй автомашин бүтээж байгаа аж.
“The Guardian” сонинд мэдээлж буйгаар Америкийн Сан-Франциско хот дахь тус компанийн “GoMentum” полигонд хамгийн орчин үеийн нууц автомашинуудыг туршиж байгаа хэмээн бичжээ.
Урьд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бааз байсан уг талбайд туршилтад ашиглаж буй хэдэн арван км урт зам байгаа бөгөөд жолоочгүй автомашин бүтээхэд “Apple” компанийнхан автомашины салбарынхан дундаа алдартай Дуглас Беттстэй долдугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна, Цахиурын хөндий дэх “Mercedes Benz” компанийн судалгааны салбарын дарга Йохан Юнгвирт зэрэг автомашины салбарын зарим мэргэжилтэнтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: BBC