Унгарт ажилладаг монгол орлон тоглогч Наранцогтын Цогтсайхан “Samsung”-ын S6 загварын утасны сурталчилгаанд тоглохоор болжээ. Тэрбээр олон зуун ази хүнтэй дүрийн шалгаруулалтад өрсөлдөж шалгарсан бөгөөд тоглосон сурталчилгаа нь Энэтхэгт цацагдах аж. “Тамын хүү”, “Монте Карло”, “Эрагон” “Хатуу самар”, “47 Ронин”, “Айрис” “Ангараг” зэрэг кинонд оролцсон тэрбээр хамгийн сүүлд “Арго-2” хэмээх Унгарын кинонд тогложээ.
Б.ДӨЛ