Номонд шимтэгчдийн “Monbook” клуб энэ сарын 15-нд “Туул” зоогийн газарт хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Жил бүр хоёр удаа уулзаж, ирэх хагас жилд унших номын жагсаалтыг гаргаж, уншсан номынхоо талаар уулзаж ярилцдаг тус клуб энэ удаа сонгомол өгүүллэгүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Монголын уянгын өгүүллэгийн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн хэмээн судлаачдын үнэлж, дүгнэдэг С.Эрдэнийн “Өвгөн шувуу” болон Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, лам нарын суртал баримтлалын худал хуурмагийг шүүмжилсэн хошин зохиол хэмээдэг “Ламбагуайн нулимс” өгүүллэгийг хэлэлцүүлэх юм.
Монголгын сонгомол өгүүллэгүүд үйл явдал нь нарийн уялдаатай байхын зэрэгцээ монгол хэлний яруу тансаг илэрхийлэлтэй, үгийн сонголт сайн байдгаараа хэлний боловсролд чухал ач холбогдолтой. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгийг сонгомол өгүүллэгээр сонгосон хэмээн зохион байгуулагчид нь тайлбарлажээ.