Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч Өндөр гэгээн Занабазар 1986 онд номын гурван хэл хэмээн алдаршсан Санскрит, Төвд, Монгол хэлээр ном судар бичихэд зориулсан Соёмбо, хурдан бичлэгийн хэлбэр болох Хэвтээ дөрвөлжин үсгийг зохиож байсан түүхтэй.
Эл хоёр үсгийн дурсгал эртний ном судар, тамга тэмдэг, туг далбаа, сүм хийдийн нэр хаяг, суварга, ямба ёслолын хувцасны дэв зэргийг илтгэх чимэг зэрэгт ашигладаг байсан бөгөөд Монгол Улсын төрийн далбаа, тамга, мөнгөн тэмдэгт өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн билээ.
Тэгвэл Америкийн их сургуулийн эрдэмтэн Берклэйн, Аншуман Пандэй нар Соёмбо, Дөрвөлжин үсгийг юникодод оруулах төсөл бичиж Олон улмын стандартын хорооны саналыг авч батлуулах гэж буй аж.
Тиймээс энэ ажилд Монголын болон Олон улсын Стандардтчилал хэмжил зүйн газрынхан анхаарал тавин, хамтрах санал тавиад байгаа юм байна.
Эдгээр үсгүүдийг кодлон тоон системд оруулсанаар гар утас, компютер ашиглан цахим ертөнцөд эдгээр үсгүүдийг хэрэглэгчдийн тоо нэмэгдэх, Монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах боломж бүрдэх гэнэ.