“Токио-2020” зуны олимп болон паралимпыг зохион байгуулах хороо Японы загвар зохион бүтээгч Кенжиро Саногийн зохион бүтээсэн, маргаан дагуулсан эмблемийг ашиглахаа болихоор шийджээ.
Түүний зохион бүтээсэн гэх эмблемийг ашиглахыг хориглохыг өнгөрсөн сард Бельгийн график дизайнер олон улсын олимпын хорооноос шаардаж, шүүхэд хандсан билээ.
Учир нь Саногийн “Токио-2020”-д зориулан бүтээсэн энэ эмблем нь бельги дизайнерын 2013 онд бүтээсэн театрын логотой төстэй юм.
Интернэтэд тавьсан зургийг зөвшөөрөлгүйгээр ашигласнаа Сано хүлээн зөвшөөрчээ.
Саногийн бүтээсэн эмблемийг ашиглахаа болих шийдвэрийг албан ёсоор гаргасан гэж Токио хотын дарга Иочи Масүзоэ мэдэгдсэн юм.
Олимпын эмблемийг албан ёсоор нийтэд дэлгэснийхээ дараа ашиглахаар больж байсан тохиолдол урьд нь бараг гарч байгаагүй ажээ.
Эх сурвалж: BBC