Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анногийн бүтээл “Чонон сүлд”-ийг хятадууд энэ жилийн Оскарын наадамд сойх гэж байгаа аж. Гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх уг киноны зохиолыг Зян Руны бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн тус кино өнгөрсөн хугацаанд 110 сая ам.долларын ашиг олоод буй юм.
Жүжигчин Р.Анхнямын тоглосон кино ирэх есдүгээр сарын 11-нд Америкт нээлтээ хийнэ. “Columbia Pictures” тус киног нэгдсэн улсын 125 кинотеатрт гаргаж ажлыг хариуцаж байгаа.