1941 оны аравдугаар сард Гитлерийн арми “Хар шуурга” нэртэй байлдааны тактикаа эхлүүлжээ. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь ЗХУ-ын нийслэл Москва хотыг эзлэхэд оршиж байв. Дайны эхний жилүүдэд Германы арми зэр зэвсгийн хувьд ч, цэргийн тоогоороо ч улаан армийнхаас хэд дахин илүү байлаа.
Тэд Вязьмагийн ойролцоох оросуудын бэхлэлтийг цөмлөн, Зөвлөлтийн таван армийг бүслээд байлаа. Краснодарт 150 ам км газарт бүслэгдсэн зөвлөлт дайчид эцсээ хүртэл тэмцсэн ч, хүч тэнцвэргүй байлдааны төгсгөл тодорхой байв.
Энэхүү байлдааныг түүхэнд Брянскийн бүслэлт хэмээн тэмдэглэсэн юм. Бүслэлтэд орсон улаан армийн таван сая цэрэг амь үрэгдэж, 500 мянга нь олзлогдож, ойролцоогоор 85 мянга нь бүслэлтээс гарсан байдаг. Тэдний дунд сувилагч Антонина Макарова байлаа. Фашистууд бүслэгдсэн газрыг зогсоо зайгүй бөмбөгдөж байв.
Ээлжит бөмбөгдөлтийн үеэр ухаан алдсан Антонина нэг сэргээд хартал эргэн тойронд нь амьд хүн үлдээгүй байжээ. Тэрбээр нас барчихаад, тамд очиж гэж бодсон гэдэг. Гэтэл хажууханд нь хүн ёолох сонсогдов. Нуувчид шархадсан цэрэг байгааг хараад л тэрбээр амьд гэдэгтээ итгэж, азтайгаа гайхаж байжээ. Ёолж байсан цэргийг Николай гэх бөгөөд тэд хамтдаа бүслэлтээс гарахаар шийджээ.
Брянскийн ойд өлсөж үхэхгүйн тулд модны холтос, хуурай навч буцалгаж, гол зогоож, өдөртөө гал түлж, дулаацаад, шөнөдөө осгохгүйн тулд тас тэврэлдэн хонож байлаа. Антонинагийн хувьд аймшигт зовлон ард нь үлдэж, аврал мөн гэр бүлийн жирийн амьдрал өмнө нь байна гэж бодсон аж.
Гэтэл түүний мөрөөдөл биелэх учиргүй байж. Брянскийн ойролцоо ирээд Николай эхнэр хүүхэдтэйгээ дуулгаад, “Тэдэн рүүгээ явна” гэжээ. Бүсгүй өөртэй нь үлдэхийг гуйж, нус нулимстайгаа холилдсон ч нэмэр болсонг үй. Тэрбээр ойд орь ганцаараа үлдэв. Николайд хаягдсан нь дайсны бөмбөгдөлтөөс дутахгүй том цохилт болж, ухаан нь самуурах шахсан бүсгүй тосгоноос тосгоны хооронд амьгүй мэт сажилжээ.
Ингэж явсаар Локоть тосгонд ирэхэд германчууд хэдийнэ эзэлчихсэн байв. Түүнийг тосгоны захад цагдаа нарт саатуулжээ. Фашистуудад эзлэгдсэн хот, тосгодод урвагчид цагдаагийн үүрэг гүйцэтгэж байлаа. “Чи хэн бэ. Хаанаас явж байна” гэж оросоор асуухад бүсгүй “Намайг Антонина Макарова гэдэг. Москвагаас ирсэн” гэж хариулав.
Германчууд Локотид автономит улс байгуулах эрх олгохдоо нутгийн ард иргэдийн дэмжлэгийг авна гэж тооцсон байлаа. Зөвлөлт засгийн үед хөрөнгөө хураалгасан хүмүүст эд зүйлсийг нь эрг үүлэн өгч, газрыг тариачдад хувааж эзэмшүүлэхээр амласан байна. Гэсэн ч бүгдийнх нь дэмжлэгийг авч чадаагүй нь мэдээж. Дайснуудад эх орноо худалдахыг олон хүн хүссэнгүй. Тэд ой руу зугтаж, партизаны бүлэг байгуулан, фашистуудтай тэмцэж байв.
Бүслэлтээс гарч чадсан хүмүүс тэдэнтэй нэгдэж байв. Фашистууд Локотийн даргаар тэр нутгийн архины үйлдвэрийн инженер байсан Бронислав Каминский гэгчийг томилжээ. Тэрбээр партизанууд болон тэднийг дэмжигчдийг устгаж байлаа. 1943 оны зун Брянскийг фашистуудаас чөлөөлөх тулаан эхэлжээ. Дайснууд баруун зүгт ухрахад мэдээж урвагчид ч дагав.
1943 оны есдүгээр сарын 5-нд улаан арми Локотийг эзэлжээ. Дайны хатуу хуулиар эх орноосоо урвагчдад буудан алах ял ногдуулж, эсвэл олон жил хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлэн, чанга дэглэм дор хорьдог байв. Локоть тосгонд “пулемётчин Тонька” хэмээн алдаршсан аймшигтай яргачин эмэгтэй бараг домог болсон байлаа.
Гэтэл тэр урвагч эмэгтэй сураггүй алга болчихож. 1944 онд фронтын хээрийн цэргийн эмнэлэгт 422 дугаар ангиас нэгэн сувилагч бүсгүй шилжин иржээ. Үг дуу цөөтэй, даруухан бүсгүй шархадсан цэргүүдэд бүгдэд нь хүрч сувилахыг хичээнэ. Тэр бол Антонина Макорова байв. Антонина тэр эмнэлэгт цэргүүдийг асарсаар дайныг дуусгасан байна.
Тэндээ ирээдүйн нөхөр Валентин Гинзбургтэйгээ танилцжээ. Тэд дайн дууссаны дараа Валентины төрөлх нутаг Лепельд суурьшив. Антонина Лепель хотод 30 гаруй жил амьдрахдаа хоёр охин төрүүлж, хотынхоо оёдлын үйлдвэрт чанар шалгагчаар тасралтгүй ажиллаж, хөдөлмөрийн гавш гайч болжээ. Тэгээд зогсохгүй хотын хүндэт иргэн ч болсон аж.
Эхнэр, нөхөр хоёул фронтод байлдаж явсан тул улсаас байр өгч, жил болгон Ялалтын баяраар шагнадаг байв. 1978 оны хавар ахмад дайчин, хөдөлмөрийн гавшгайч Антонина Макарова гэр рүүгээ явж байхдаа хар хослолтой гурван хүнд баривчлагджээ. Түүнийг хар машинд суулгаад, аваад явсан тэдгээр хүн мужийн ДЯЯ-ныхан байв.
Энэ явдлаас нэг цагийн дараа үйлдвэрийн боловсон хүчин рүү утасдаад Макарова ажилдаа дахин очихгүй болсон учраас хувийн эд зүйлс нь ажил дээр нь үлдсэн бол гэр бүлгийнхэнд нь өгөхийг сануулжээ. Фашист цагдаа нарт туугдаад явж байхдаа Антонина аар саар зүйл ярьж байснаа сүүлдээ Зөвлөлт засгийг харааж, зүхэж эхэлжээ.
Түүний үзэн ядалт урвагч нарыг ч гайхашруулсан тул хотын даргад түүнийг танилцуулжээ. Каминский урд нь зогсох 19 настай царайлаг бүсгүйтэй хэдэн хором ярилцахдаа коммунистуудын талаарх үзэл бодлыг нь асуухад нөгөөх нь “Үзэн яддаг” гэж хариулсан байна. “Тэднээс нэгийг ч болов устгаж чадах уу” гэхэд бүсгүй шууд л “Арвыг ч алж чадна” гэжээ.
Ингээд Каминский Антонинаг буудсангүй, харин заводын байранд нэг өрөө гаргаж өгөхийн зэрэгцээ сарын 30 герман маркаар цалинжуулах болов. Түүнд бас нэг пулемёт өгчээ. Бүсгүй Локоть тосгоны шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэсэн орон тоон дээр ажилд оржээ. Энэ нь алах ялд заагдсан хүмүүсийг буудан хороох ажил аж. Антонина амьд гарахыг хүссэн нь ойлгомжтой. Гэхдээ амиа дэндүү өндөр үнээр олж авчээ. Локотид Антонина сайн дураараа ирсэн.
Хэн ч түүнийг тийш явахыг хүчлээгүй, хэн ч түүнд бусдыг ал, эс бөгөөс чи өөрөө үхнэ гэж тулгаагүй. Фашист дэглэмийг дэмжүүлэхийг хүссэн Вермахтын удирдлага Локоть тосгоныг нэн хэрэгцээт бараануудаар маш сайн хангадаг байсан аж. Тэндхийн иргэд өмсөж зүүх, идэж уухын гачигдлаас гарчээ. Антонина ой руу зугтаж, партизануудтай нэгдэх боломжтой гавшбайсан ч тийм сонголт хийсэнгүй.
Антонинаг хоёр өдрийн дараа тосгоны захад байдаг оршуулгын газарт ирэхийг тушаав. Яваад очтол ухсан том нүхний ирмэг дээр хорь гаруй хүнийг эгнүүлэн зогсоосон байлаа. Тэдний эсрэг талд бүсг үйд өгсөн нөгөөх пулемётыг зоожээ. Тэднийг буудахыг бүсгүйд тушаав. Эхний ажлаа Макарова шал согтуу гүйцэтгэсэн гэдэг. Учир нь бүсгүй өөдөөс нь цоо ширтэх хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өөдөөс гал нээж чадахгүй байлаа.
Хажууд нь зогсож байсан нэг фашист цэрэг Антонинад шилэн аяга дүүрэн архи өгөхөд нэг амьсгаагаар хөнтөрч орхисон байна. Хэдэн хормын дараа түүний айдас, эргэлзээ арилж, пулемёт тачигнаж гарчээ. Ингэж нэг удаадаа 27 хүнийг нэг дор нь шүршдэг болов. Амин газарт нь онолгүй шархдуулсан хүмүүсийг бүсгүй гар буугаар нүд рүү нь буудаж, гүйцээдэг байсан гэдэг. Ингэж нутаг нэгтнүүдээ бөөнөөр нь устгаж, аллага үйлдснийхээ дараа Антонина тэвэр дүүрэн олзтой харина.
Тэрбээр үхсэн хүмүүсийн гутал хувцас, зүүлт ээмгийг тайлж аваад гэртээ авчирч угааж арчин, зарахыг нь зарж, өмсөж болохыг нь хэрэглэдэг байжээ. Цусны толбо, сумнаас үлдсэн нүх бүсгүйг огт айлгадаггүй байлаа. Эхэндээ ажлынхаа дараа Антонина хэдэн цагаар тааз ширтэн суудаг байж. Тэгээд оройдоо герман цэргүүдтэй уушийн газарт ухаанаа алдтал архидаад тасарч унадаг болов. Сүүлдээ хүн алах нь үүрэгт ажил нь гэдэг болж.
Хоёр жилийн хугацаанд тэрбээр 1500 хүний аминд хүрчээ. Антонина Макарова “пулемётчин Тонька” болсон түүх ийм аж. ДЯЯ-ны байцаагчийн өмнө өөрийн тухай ярьж суугаа нас тогтсон эмэгтэй харамсаж, гэмшсэн шинжгүй байлаа. Антонина Макаровагийн байцаалтын протоколоос: “Хожим чамайг хүниий мөс чанар зовооно гэж бодох нь ёстой тэнэг зүйл.
Алсан хүмүүсийн нэг нь ч зүүдэнд минь орж байгаагүй. Миний хувьд бууны овоо хараанд хэн тусах нь огт хамаагүй байсан. Тэд намайг танихгүй, би ч тэднийг мэдэхгүй. Эхний нэг, хоёр удаа хэцүү байсан ч, аяндаа ажилдаа дасдаг юм”. Дайны дараа пулемётчин Тонькаг ЗХУ даяар эрэн сурвалжилсан ч, олоогүй байна. Хэдэн зуун Макаровынхныг шалгасан ч сэжигтэй хүн илэрсэнгүй. Тонька хэмээх эмэгтэйн хэргийг хэд дахин архивт буцаасан ч, бүрмөсөн хаагаагүй байлаа.
Тэгж байгаад урвагч, яргачин эмийг тун санамсарг үй барьжээ. Тэрбээр өөрийгөө хэзээ ч баригдахгүй гэж бодон, ах дүү нартайгаа уулздаг болсон байв. 1977 онд “Тонькагийн” дүү гадаадад явах болж тэр үеийн журмын дагуу Иргэний бүртгэл мэдээллийн төвд хүснэгт бөглөжээ. Гэтэл нэг сонин зүйл гарч ирсэн байна. Гадаад явах этгээдийн төрөл төрөгсөд нь Панфилов овогтой байтал нэг эгчийнх нь л Макарова гэсэн байв.
Ингээд хүснэгт бөглөсөн хүнийг дуудаж, тодруулахад Антонина хэмээх эгч нь сургуульд орсныхоо дараа удмын овгоо хэлж чадахгүй байсанд ангийн хөвгүүд нь “Наадах чинь Макаровын охин” гэж өмнөөс нь орилоход багш нь журналд охиныг “Макарова” гээд биччихжээ. Гэтэл охины эцгийн нэрийг Макар, харин овгийг нь Панфилов гэдэг байж.
Ингээд сургуульд түүнийг бүгд Макаров гэж дуудсаар, охин ч нэрэндээ дасаж, хожим нь бичиг баримтаа ч хууль дүрмийн дагуу Макарова болгожээ. Энэ нь л түүнийг олон жил аварсан байлаа. Дээрээс нь тэрбээр нөхрийнхөө Гинзбург овгийг авсан нь эрлийг мухардуулсан байдаг. Панфиловын эгч болох Антонина Макаровыг судалтал бичиг баримтаас нь ноцтой зөрчил илэрсэнгүй.
Хотын хүндэт иргэн, ахмад дайчныг нотлох баримтгүйгээр баривчилж, ял тулгаж болохгүй тул дайны үед Локоть тосгонд амьдарч байсан, пулемётчин Тонькаг мэдэх хүмүүсийг гэрч болгон, таниулахаас өөр ага байсангүй. Ингээд нэг эмэгтэйг эхлээд Лепель хотын оёдлын үйлдвэрт нууцаар аваачин, цонхны цаанаас Макароваг харуултал шууд л танив. Гэхдээ олон жил өнгөрсөн тул гэрч андуурч болох магадлалтай. Тиймээс дахин өөр гэрч дуудав.
Тонька мөн, эсэхийг хэлэх хэрэгтэй гэхэд гэрч хоёр эмэгтэй үхтлээ айсан гэдэг. Яргачин Тонька гэгч хүмүүсийн зүрхэнд тэгтлээ орсон байжээ. Нөгөөх хоёр гэрчийн гадаад төрхийг өөрчлөн, нэгийг нь хотын эмэгтэйчүүдийн байгууллагын даргын өрөөнд бичээчийн дүрээр суулгаад, нөгөөг нь гадаа байлгаж байгаад Макароваг дууджээ.
Тэд Антонина Макароваг хараад л “Тонька мөн байна” гэжээ. Антонина баривчлагдах үедээ маш тайван байсан бөгөөд юу ч асуулгүй машинд суусан гэдэг. Дотоод яамныхан түүнийг амиа хорлож магадгүй гэж тооцоолон, хорих өрөөнд нь өөрийн хүнийг хоригдлын дүрээр оруулжээ. Гэтэл Антонинад үхэх хүсэл огт байсангүй. Тэрбээр өрөөнийхөө нөгөөх нөхөрт “Дайны үе байсан болохоор яалтай билээ. Надад сайндаа л гурван жилийн ял өгөх биз” гэсэн байдаг.
Тэгээд зогсохгүй шоронгийн эмэгтэй харгалзагч нараас ажлынх нь талаар сонирхож байжээ. Учир нь суллагдаад харгалзагч болж, амьдралаа шинээр эхэлнэ гэж бодож байжээ. Тэрбээр шоронд байх хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг нэг ч удаа хүсээгүй аж. Шүүхээс түүнд буудан алах ял ногдуулсан байна.
Антонина Макарова эцсийн мөч хүртлээ амьд явахыг хүсэж байв. Тэрбээр Коммунист Намын Төв Хороонд удаа дараа өрш өөл үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан ч, бүтээг үй. Урвагч, яргачин Тонькаг дайнаас хойш 34 жил, найман сар, таван өдөр хайсны эцэст, баривчилсан бөгөөд 1979 оны наймдугаар сарын 11- нд ялын дээд хэмжээг ёсоор гүйцэтгэсэн байна.