Арт киног үзэгчдийн хүртээл болгодог “Dreamers’ Day” өдөрлөгийн долоо дахь улирлын нээлт есдүгээр сарын 5-нд болно. Энэ удаа найруулагч Ингмар Бергманы “Долоо дахь хориг” хэмээх 1957 онд бүтээсэн киног монгол хадмал орчуулгатай үзүүлэх юм.
Бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг Ингмар Бергманы сод туурвил нь энэ кино юм. Гүн агуулга, гайхалтай зураг авалт, хөгжим, харилцан яриа зэргээрээ онцгойрдог энэ кинонд найруулагчийн онцгой уран чадвар, авьяас тодорхой харагддаг.
“Dreamers’ Day” өдөрлөг 2012 оноос хойш 2000 төгрөгийн төлбөртэйгээр үзвэрээ хүргэдэг болсон бөгөөд цагаасаа хожимдож очвол нэмэлт төлбөр төлдөг аж.
С.СЭРГЭЛЭН