Хамгийн олон лайк цуглуулж, цахим ертөнцөд түгээсэн нь ялагч болдог фэйсбүүк, твиттерт өрнөдөг гэрэл зургийн уралдаан олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг болжээ. Азийн хөгжлийн сан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энэ талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой цахим сүлжээний гэрэл зургийн уралдааныг ирэх сард зохиох гэж байна.
“Уур амьсгалын өөрчлөлт таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ” сэдэвтэй уралдаанд хэн ч оролцох боломжтой. Оролцогчид уур амьсгалын өөрчлөлт амьдралд тань хэрхэн нөлөөлж буйг илтгэсэн гэрэл зургаа 100 үгэнд багтаасан тайлбарын хамт инстаграм хуудаснаа байрлуулахад л болно. Ингэхдээ
#Click4Climate гэсэн тэмдэглэгээ ашиглаж, зохион байгуулагч Азийн хөгжлийн сангийн хаягийг @ADB_HQ тэмдэглэх ёстой. Гэрэл зургийн уралдаан есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.