“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлийн гараагаа хамт эхлүүлсэн мэргэжил нэгт нөхдөө орхин, УДЭТ-ын жүжигчин болж буурь сэлгэжээ.
Энэ намар “Ромео, Жульетта” жүжгийг үзэгчдийн хүртээл болгох Улсын драмын эрдмийн театрын хэд хэдэн эмэгтэй жүжигчин өнгөрсөн жил ажлаасаа гарсан учраас орон тоо бий болжээ.
Түүнчлэн Төрийн шагналт Н.Наранбаатар найруулагчийн хараанд өртс өн Жульетта нь ч О.Дөлгөөн байж болох юм. Өмнө нь залуу жүжигчин О.Дөлгөөн Жульеттад тоглохыг хүсдэгээ ярьж байсан болохоор мөрөөдлөө биелүүлэхээр “Мөрөөдлийн театр”-ыг орхисон хэмээн зарим хүн ярьж байна.
“Ромео, Жульетта” жүжгийн найруулагч Н.Наранбаатар “Би гол дүрийн жүжигчдээ сонгосон. Гэхдээ зарлах болоогүй” хэмээн эл мэдээллийг нууцалсаар байгаа.
Бидний олж мэдсэнээр бол Жульеттад О.Дөлгөөн, Ромеод “Аав” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон, залуу жүжигчин Б.Шинэбаяр сонгогджээ.
Ж.СЭЛЭНГЭ