Сансрын нисэгч Марк Уотни Ангараг гариг дээр цор ганцаар үлджээ. Дэлхийгээс илгээсэн төлөөлөгчид Улаан нүдэн гариг дээр буугаад, асар хүчтэй элсэн шуургатай таарна. Тэндээс хурдан холдохгүй бол бүгд үхэх нь тодорхой болсон тул багийнхан гаригийг орхин, хөөрөхөөр тохирчээ. Энэ үеэр инженер Марк Уотни санамсаргүй шархдаж, нөхдөөсөө тасрахад хүрэв. Мөч бүртэй уралдаж буй багийнхан нь түүнийг үхсэнд тооцож, орхиод хөдөлдөг аж. Эх дэлхийтэй холбоо тасарч, харь гариг дээр ганцаар хоцорсон тэрбээр хөлгийн хэсэг болох төхөөрөмжид сар гаруй толгой хоргодон, амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Цааш юу болж, Марк хэрхэн тэмцэхийг ирэх аравдугаар сарын 2-нд прокатаар цацагдах “Ангарагийн хүн”-ээс үзэх үлдлээ. Найруулагч Ридли Скоттын тус кинонд Мэтт Демон гол дүр бүтээжээ.