“Оскар”-ын шагналт, найруулагч Алехандро Иньярритагийн “Эргэн ирсэн нь” кино ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх бөгөөд гол дүр бүтээж буй Леонардо ди Каприо үсээ ургуулж, хууз тавьсан аж. Зураг авах ажил ерөнхийдөө дууссан ч тэрбээр сахалнаасаа салах дургүй байгаа талаар барууны зарим хэвлэлд бичжээ. Тэр бүү хэл сайхан залуугийн өтгөн хуузанд бөөс байсан гэсэн мэдээлэл ч хэрэгт дуртай хүмүүсийн амны зугаа болов. “Анчин эр бөөстжээ” гэсэн ярианд эмзэглэсэн ди Каприо ариун цэвэрч гэдгээ ч мэдээлээд амжжээ.