ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох Алабино полигонд Армийн олон улсын тэмцээн болж, ОХУ, Беларусь, Серб, Армян, Казахстан, Энэтхэг, Венесуэль, Хятад, Кувейт, Ангол, Монгол, Азербайжан, Египет, Киргиз, Никарагуа, Пакистан, Тажикистаны хочр мянга гаруй цэрэг дайчид оролцсон билээ. Тоглолын хаалтын ажиллагаа энэ сарын 15-нд болж, манай дуучин Г.Ариунбаатар ая дуугаа өргөлөө. ОХУ-ын БХЯ-ны соёлын атташе Антон Губанков “Хаалтын ёслолд ирсэн зүэгчдийн хувьд гэнэтийн бэлэг болгож, Монголын дуучин Ганбаатарын Ариунбаатарыг урьсан. П.И.Чайковскийн нэрэмжит XV наадмын гран при хүртсэнээсээ хойш Г.Ариунбаатар анх удаагаа Москвад тоглож байгаа энэ” гэж ярьжээ.
Г.Ариунбаатар ч фэйсбүүк хуудсаараа “Армийн тоглолт 2015 " гайхалтай сайхан болж өнгөрлөө. Эх орноо телеелен оролцсон цэрэг эрчvvдээрээ бахархсан шvv. Олон улсад тоглогдох концертуудын маань эхлэл МӨРДӨСТЭЙ байгаад ихэд билэгшээв” гэж бичсэн байна.
М.Сугар-Эрдэнэ