Энэ үзүүлэлт нь дэлхий дахин дахь интернэт хэрэглэгч гурван тэрбум хүний бараг хагас нь юм
“Фэйсбүүк”-ийг хэрэглэгч 1.49 тэрбум хүний 65 хувь нь байнгын буюу өдөр бүр уг цахим хуудсанд нэвтэрдэг байна.
Интернэт хэрэглэгчдийн тэн хагас нь наад зах нь сард нэг удаа "Фэйсбүүк"-т нэвтэрдэг бөгөөд сард хамгийн багадаа 13 хувиар энэ цахим хуудсанд нэвтрэх хүмүүсийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Тодруулбал, зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сард нийт хэрэглэгчдийн тоо 1.49 тэрбум болж өссөн. Сар бүр хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компанийн орлогыг 39 хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн жилийн орлогоос 4.04 тэрбум доллароор өссөн гэж “Фэйсбүүк” компаниас мэдэгджээ.
Өнгөрсөн гурван сард гар утасны зар сурталчилгааны орлого хамгийн өндөр байсан нь өмнөх гурван улирлын нийт орлогоос давсан байна.
АНУ дахь хэрэглэгчид таван минут тутмынхаа нэг минутыг гар утсаараа “Фэйсбүүк” ороход зарцуулж байна гэж компани мэдэгджээ.
Эх сурвалж: BBC