Долдугаар сарын 26-28-нд ӨМӨЗО-ы Хөх хотод болсон хөрш гурван орны “Miss Beauty 2015” тэмцээнд манай бүсгүйчүүд амжилттай оролцлоо. Нийт 30 бүсгүй эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцсоноос “Miss Mongolia 2014” тэмцээний тэргүүн мисс Ю.Балжидмаа тэргүүн байрын шагнал хүртжээ.
“Эра” модель агентлаг эх орноо төлөөлөн оролцох охид, бүсгүйчүүдийн бэлтгэлийг хангаж, зохион байгуулагчаар ажилласан байна. Хөрш гурван орны “Miss Beauty 2015” тэмцээнд оролцсон монгол охид маргааш эх орондоо ирнэ.