Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэ хүрээнд маргааш буюу пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ-ын дарга Р.Мөнхсайхан, ерөнхий продюссерээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байна.
Тус тоглолт Чингисийн талбайд маргааш 20 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын амьд тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм.