Их Британийн Статистикийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жуулчдын халаасанд халгаатай буюу аялахад хамгийн их зардал, чирэгдэлтэй улсуудыг жагсаасан байна. Тус байгууллагын шинжээчид гадаадад аялах жуулчдын нэг өдрийн зардлыг барагцаалан гаргасан аж. Ингэхэд Карибын тэнгисийн Барбадос арал хамгийн өндөр зардалтай гарсан байна. Жишээ нь, тус аралд очсон жуулчин хоногт дунджаар 168 доллар зарцуулдагбайна. Тэгвэл эл жагсаалтын хоёрдугаарт Арабын Нэгдсэн Эмират Улс /156 ам.доллар/, араас нь Чех болон Австри /142 ам.доллар/ оржээ. Дөрөвдүгээрт бичигдсэн Швейцарь улсад нэг жуулчин нэг хоногт 140 ам.доллар зарцуулдаг бол, айргийн тавд эрэмбэлэгдсэн Бельгид 136 “ногооноо” сэгсрүүлдэг гэсэн тооцоо гарчээ. Нэгдсэн улсаар аялах хүн өдөрт дунджаар 134, Хонконгт 120 ам.доллар зарцуулна.