Америкийн найруулагч Энди Саув Клаб Монгол оронд зочлон хотжилтын тухай өгүүлэх цуврал баримтат кино хийж байна. Түүний киноны гол дүрий энгийн монгол иргэд бүтээж буй бөгөөд хотын иргэн болсон түүх болон хүсэл тэмүүлээ үзэгчидтэй хуваалцан ярилцана.
Энэ киноны эхний бүлгийн гол дүрээр сонгогдсон Г.Төмөрбаатар бол хог зөөдөг машины жолооч. Хөвсгөлийн уугуул тэрбээр охиноо сургуульд сургаж, гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд хотод ирж ажиллаж байгаа. Хогны машин жолооддог түүнийг зарим хүн ялгаварлах хандлагатай байдаг ч тэр энэ ажилдаа хайртай. Учир нь энэ ажлын үр шимээр л гэр бүлээ тэжээж яваа юм. Гэхдээ Г.Төмөрбаатарын чин хүсэл нь нутагтаа очиж. Хоймор нутагтаа малаа хариулж явахыг л тэр илүүд үзнэ. Харамсалтай нь боломж бүрдэлгүй, түүний амьдралын зам хоттой холбогджээ.
Кино багийнхан Хэнтий, Хөвсгөл аймагт очиж зураг авч буй бөгөөд удахгүй дараагийн гол дүрийнхээ амьдралыг сурвалжлан аянд гарна. Найруулагч Энди Саув Клаб хотжилтын сэдвээр магистрын зэрэг хамгаалсан учраас уран бүтээл, ажил мэргэжлээ ийн холбож буй аж.