Сэлфиний хатан хаан гэгддэг Ким Кардашян Баасан гарагийн шөнө өөрийн Твиттер хуудаснаа “алдаатай жиргээ хийснийхээ дараа заавал устгаад, шинээр жиргэхгүйгээр, хийгдсэн жиргээгээ засварлах боломж гаргаж өгөхийг Твиттерт хандан хүслээ. Ямар хариу ирэхийг нь харж байя…” хэмээн жиргэжээ.
Харин үүний хариуд Твиттерийг үүсгэгчдийн нэг Жэк Дорсей “ Сайхан санаа байна. Бид шинэлэг санааг үргэлж дэмжих болно” гэжээ.
Олонх хүмүүс Твиттерт хандаж янз бүрийн гомдол санал хэлдэг ч авч хэлэлцэх нь ховор байдаг. Харин Кимийн санааг дэмжсэн хариу ирсэн учраас удахгүй Твиттер сүлжээнд нэгэнт жиргэсэн жиргээгээ араас нь засварлаж болдог болж магадгүй хэмээн жиргээчид үзэж байгаа аж.